Хонконгийг чиглэсэн бодлогоо өөрчлөхийг БНХАУ-д уриалжээ

Канад, АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд улсууд Хятадын эрх баригчдад хандан Хонконгийг чиглэсэн бодлогоо өөрчилж, БНХАУ-ын засаг захиргааны энэхүү онцгой бүсийн хууль тогтоох байгууллагад сөрөг хүчнээс сонгогдсон гишүүдийг бүрэн эрхийг сэргээхийг уриаллаа гэж эдгээр улсын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ. “Хамтарсан тунхаглал, Үндсэн хуулийнхаа дагуу Хонконгийн ард түмний төлөөлөгчөө сонгох эрхийг зөрчихөө зогсоохыг бид БНХАУ-д уриалж байна” гэж мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Хонконгийн сонгуулийн байгууллагатай холбоотой үйл ажиллагаагаа эргэн харж, Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг нэн даруй сэргээхийг уриалжээ. Бээжин хотноо Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос шинэ тогтоол гаргасны дараа эрх баригчид … Continue reading Хонконгийг чиглэсэн бодлогоо өөрчлөхийг БНХАУ-д уриалжээ